Нийтэлсэн : 2019-04-04 10:54:16


ИХ-УУЛ, ЯГААН ТОЛГОЙН 6 ДУГААР БАГИЙН 3 ДУГААР САРД ХИЙСЭН АЖЛЫН МЭДЭЭЛЭЛ

Арвайхээр хотын 2040 он хүртлэх ерөнхий төлөвлөгөө боловсруулах, орон зайн газар ашиглалтын бүс тогтоох, ямар төрлийн сууцны төрөл ирээдүйд ашиглагдах магдлалтай, нийгмийн бүтэц болон эдийн засгийн боломжийг дээшлүүлэхэд юу хийгдэх хэрэгтэй болохыг хэрэглэгчидээс тодруулах зорилгоор ‘’Зууны гүүр ‘’ХХК-ын бэлтгэсэн сэтгэл ханамжийн судалгааг багийн 105 өрхөөс авах ажлыг багийн хэмжээнд зохион байгуулан ГХБХБГазарт хүлээлгэн өгсөн.

‘’Алдарт эх’’-ийн хоёрдугаар одонгоор шагнуулах болзол журамыг хангасан Отгонмөнхийн Анх гэрэл, Пунцагдашийн Буянхишиг, Дамдин Буянтогтох, Сумъяагийн Бямбадолгор, Очирийн Ганчимэг, Бямбын Хандсүрэн, Сангидоржийн Хишигсүрэн, Ганхуягийн Цэвэлмаа, Пүрэвийн Энхцэцэг нарын 9 эхийн материалыг бүрдүүлэн, Арвайхээр сумын ИТХуралын ажлын албанд хүлээлгэн өгсөн.

            Их-Уул Ягаан толгойн 6 дугаар багийн ИНХурлын 2018 оны 03 дугаар сарын 04-ны өдөр зохион байгуулж багийн ажлын алба бэлтгэл ажлыг сайтар хангаж, хуралд 80 гаруй иргэд идэвхтэй сайн оролцсон. Багийн ИНХуралд Арвайхээр сумын засаг дарга оролцож иргэдийн санал хүсэлтийг сонсон, цаг үеийн ажлын талаарх мэдээлэл хийсэн

2019 оны 1 дүгээр ээлжийн цэрэг татлагын бэлтгэл ажлын хүрээнд цэргийн насны залуучуудын  эрүүл мэнд сайжруулах чиглэлээр 2018 оны 1 дүгээр ээлжийн цэрэг татлагын комиссын үзлэгээр эрүүл мэндээр тэнцээгүй залуучуудын нэрсийг ‘’Нарны дөш ‘’ өрхийн эмнэлэгт хүргэж өгч, хамтран ажиллаж байна.

2019 оны 1 дүгээр ээлжийн цэрэг татлагын бэлтгэл ажлын хүрээнд цэргийн насны залуучуудын боловсролын талаар судалгаа гаргаж. Цэндийн Багабандийг сургалтанд хамруулсан.

            Гамшигаас хамгаалах дуут дохиогоор Их-Уул, Ягаан толгойн 6 дугаар багийн 48 иргэн, ‘’Цэцэрлэг Цогцолбор бага сургууль ‘’-ийн спортын талбайд аранз, хүрз, савар, шуудайтай ирж цугларсан. Онцгой байдлын газрын ахлах ахлагч Ж. Баасандорж багийн иргэдэд гамшгаас урьдчилан сэргийлэх, арга зам, дадлага туршилт хийж, өрхийн бэлэн байдлын талаар мэдээлэл өгч, иргэдийн санал асуултанд хариулт өгч хамтран ажиллалаа. 

            Багт хөтлөгдсөн байнга болон түр хадгалах 3 төрлийн баримт бичгийг хадгалах хугацаа ач холбогдлоор нь эмхлэж цэгцлэн архив бичиг хэргийн ажилтанд хүлээлгэж өгөв.