Нийтэлсэн : 2019-03-15 09:46:20


"ДӨЛ-2019" МАРШ ТАКТИКИЙН ТЭМЦЭЭНИЙГ АРВАЙХЭЭРИЙН ТАСГУУД ТЭРГҮҮЛЛЭЭ.

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад цэрэг-эх оронч хүмүүжил олгох, эх орноороо бахархах үзлийг төлөвшүүлэх, тэдэнд бие бялдар сэтгэл зүйн бэлтгэл эзэмшүүлэх, монгол цэргийн залгамж халааг бэлтгэх зорилгоор, Аймгийн Засаг даргын нэрэмжит аймгийн аварга шалгаруулах цэрэг-спортын “ДӨЛ-2019” цогцолбор тэмцээн 2019 оны 03 дугаар сарын 11-13-ны өдрүүдэд Арвайхээр суманд зохион байгуулагдлаа.

“ДӨЛ-2019” цогцолбор тэмцээнд ЕБС-ийн ахлах ангийн сурагчид нийт 9-н баг ”тасаг” оролцож 3 үе шаттайгаар өрсөлдөж аваргуудаа тодрууллаа.

Нэг.Хууль эрх зүйн сорил авах тест 15 асуулттай. 
Тэргүүн байрт: Ерөнхий боловсролын “Алтан гадас” одонт 1 дүгээр сургуулийн дасгалжуулагч-багш н.Отгонбаяр, тасаг хариуцсан багш Бямбадоржтой ахлах анги
Дэд байрт: Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн дасгалжуулагч-багш н.Мягмар, тасаг хариуцсан багш Ч.Гаваатай ахлах анги
Гутгаар байрт: Мэргэд сургуулийн дасгалжуулагч-багш А.Алтантүлхүүр, тасаг хариуцсан багш н.Мөнхжаргалтай баг тамирчид тус тус тэргүүллээ.