Нийтэлсэн : 2019-03-14 12:36:55


“ДУУЛАХ ӨВ-2019” НААДМЫН АРВАЙХЭЭР СУМЫН ШАЛГАРУУЛАЛТ ЯВАГДЛАА.


Хүүхэд багачуудыг урлагийн амьдралд ойртуулах, ардын хөгжимтэй дуулах урлагт сургах, ардын дууны өв сангаас суралцуулах, мартагдсан дууг сэргээн өвлүүлэх, ирээдүйн авьяаслаг дуучдыг тодруулах зорилгоор жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг ардын болон хүүхдийн дуу дуулаачдын “Дуулах өв-2019” улсын уралдааны сумын хэмжээний шалгаруулалт боллоо.

Тэмцээнд нийт Ерөнхий боловсролын 5 сургуулиас шалгарсан шилдэг 27 хүүхэд 6-9, 10-13, 14-17 гэсэн 3 насны ангилалд оролцож, авьяас билэг, ур чадвараа сорилоо. 
Тэмцээнийг 2 үе шаттай зохион байгуулж, нийлбэр дүнгээр эхний 3 байрыг шалгаруулж, медаль, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа. 
Мөн дээрх уралдаанд тэргүүн болон дэд байранд шалгарсан хүүхдүүд 3 дугаар сарын 15-нд болох “Дуулах өв-2019” аймгийн уралдаанд оролцох эрхийн бичгийн эзэд боллоо.