ТАНИЛЦУУЛГА:


Арвайхээр сумын ЗДТГазрын МЭҮТасаг нь “Монгол мал” хөтөлбөрийн хүрээнд Монгол улсын засгийн газрын (2010 он) 223 дугаар тогтоолоор 2010 оны 12 дугаар сарын 01-ний  өдөр 3 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан. 

 














Мал аж ахуйн үйлдвэрлэлийн технологи, үржил бүртгэл, бэлчээрийн менежмент хариуцсан мэргэжилтэн Д.Энхтуяа

 

1.  Малын үүлдэрлэг байдлыг сайжруулах, ашиг шимийг нэмэгдүүлэх, удмын санг хамгаалах, мал сүргийн оновчтой бүтцийг бий болгох, үр дүнг тооцох, хяналт тавих

    2. Сумын нийт мал сүргийг мэдээллийн санд бүртгэлжүүлэх, мал, малын гаралтай бүтээгдэхүүний гарал үүсэл, шилжилт хөдөлгөөнийг тодорхойлох нөхцлийг бүрдүүлэх

3.    Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, түүхий эдийн анхан шатны боловсруулалт, борлуулах үйл ажиллагаанд хяналт тавих

4.    Хувийн хэвшлийн мал эмнэлэг, үржлийн нэгжээс холбогдох мэдээ, тайланг авч, нэгтгэх, мэдээний үнэн зөв байдалд үнэлэлт дүгнэлт хийх

5.  Бэлчээр, хадлангийн талбайг зохистой ашиглах хамгаалах, усан хангамжийг сайжруулах холбогдох мэдээллийн санг бий болгох, үр дүнг тооцох

Газар тариалан, жижиг дунд үйлдвэр, хоршоо хариуцсан мэргэжилтэн Н.Алтанцэцэг

1.    Газар тариалангийн үйлдвэрлэлийн холбоотой хууль тогтоомж, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийг сумын түшвинд зохион байгуулж, гүйцэтгэлийг нэгтгэн дүгнэх.

2. Тариалангийн талбайг зохистой ашиглах, хамгаалах, усан хангамжийг сайжруулах, холбогдох мэдээллийн санг бий болгох, үр дүнг тооцох.

3. Орон нутагт хоршоо, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх чиглэлээр гарсан хууль тогтоомж, шийдвэр, төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх, үр дүнг тооцох.

МАЛ АЖ АХУЙ

2017 оны жилийн эцсийн тооллогоор 211 тэмээ, 14858 адуу, үхэр 11658, хонь 130943, 115444 ямаа бүгд 273114 толгойд хүрч урд оноос 16 мянган малаар өссөн. Нийт малын 42 хувь нь хээлтэгч мал, бүх малын 12,4 хувь нь цэвэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн мал байна. Сумын хэмжээнд малтай өрх 1178  байгаагийн 689 буюу 58 хувь нь малчин өрх байна. Нийт малчдын 29 хувь нь 35 хүртэл, 58 хувь нь хөдөлмөрийн насны , 12,4 хувийг өндөр настан эзэлж байна. Сумын хэмжээнд хоёр мянгат малчин 1, нэг мянгат малчин 17,  9 дүгээр  баг 30,3 мянган толгой малаар нэгдүгээрт, 10 дугаар баг 30,2 мянган толгой малаар гуравдугаарт орж байна. Малчдын аж амьдрал, орлогийг сайжруулах зорилгоор 2017 онд 1542 малчин 33,1 мянган арьс нэхий, 2018 онд 427 малчин 81,8 тн хонь, тэмээний ноос Үндэсний үйлдвэрт тушааж урамшуулалд хамрууллаа.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээ:

 Тус суманд мал эмнэлгийн ажил үйлчилгээг “ДС-Дөхөм” нөхөрлөлийн малын эмч А.Батзаяа 1, 2, 7, 9 дүгээр багийн 314 өрхийн 87.7 мянган малд, “Үржин дэвших” хоршооны малын эмч Д.Бадамханд 4, 5, 10 дугаар багийн 420 өрхийн 60.0 мянган малд, “Баян сүргийн буян” ХХК-ний малын эмч С.Эрдэнэбилэг  3, 6, 8 дугаар багийн 357 өрхийн 74.2 мянган малд, “Арвайн талын буян” ХХК-ний Б.Байгальмаа 12, 13 дугаар 130 өрхийн 30.6 мянган малд тус тус  үйлчилгээг үзүүлж байна. Малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 79.3 мянган толгой малд 9 нэр төрлийн 501.5  литер эм бодис, вакциныг төлөвлөгөөний дагуу 79.3 мянган толгой малыг бүрэн хамруулж тарилга, тулгалтын ажлыг 100 хувь хийж гүйцэтгэсэн. Хувийн хэвшлийн мал эмнэлгүүд улсын төсвөөс нийт 19.9 сая төгрөгийн санхүүжилт авч ажилласан.

2018 онд Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг 301 малчин  өрхийн нийт 144285 бод, бог малд хийж гүйцэтгэсэн, төл малд бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх арга хэмжээнд 313 малчин өрхийн 69235 төл малд хийж гүйцэтгэсэн байна.


ХУВИЙН ХЭВШЛИЙН МАЛ ЭМНЭЛГҮҮД:


     Тус сумын “ДС-Дөхөм” нөхөрлөлийн малын эмч А.Батзаяа

1, 2, 7, 9 дүгээр багийн 314 өрхийн 87.7 мянган малд

мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлж байна.






-    





“Үржин дэвших” хоршооны малын эмч Д.Бадамханд 5, 10 дугаар багийн 420 өрхийн 60.0 мянган малд мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлж байна.


  




         “Баян сүргийн буян” ХХК-ний малын эмч С.Эрдэнэбилэг 3, 6, 8 дугаар

            багийн 357 өрхийн 74.2 мянган малд малэмнэлгийн үйлчилгээ үзүүлж              байна. 

          








  “Арвайн талын буян” ХХК-ний Б.Байгальмаа 12, 13 дугаар 130 өрхийн 30.6 мянган малд  мал эмнэлгийн  үйлчилгээ үзүүлж байна.

 




ГАЗАР ТАРИАЛАН

Улсын төсвийн хөрөнгөөр Дайргын голын урд хэсэгт 100 га талбайд услах хүчин чадалтай бетонон доторлогоотой услалтын систем ашиглаж байна. Тус суманд энэ онд төмс 67.3 га-д, хүнсний ногоо 30.6 га-д, малын тэжээл 30.8 га-д тариалсан бөгөөд нийт 98.7 га талбайг усалгаатайгаар ашиглаж байна.

Хүнсний ногоо үйлдвэрлэгчдийн хэрэгцээ хангамжид тулгуурлан “Хүнсний ногоо” үндэсний хөтөлбөрийн хүрээнд ХХААХҮЯамнаас 83.5 сая төгрөгийн санхүүжилтээр 50 морины хүчин чадалтай дунд оврын трактор, дагалдах хэрэгсэлийн хамт, төмсний иж бүрдэл техник буюу мотоблок 10.5 сая төгрөгөөр тус тус ирсэнийг 4, 10 дугаар багийн 2 иргэнд гэрээгээр эзэмшүүлээд байна.

Ногоочдыг төмс, хүнсний ногоогоо шууд худалдан борлуулах хүсэлтийн дагуу сумын удирдлагууд “Хангамж” худалдааны төвийн удирдлагуудтай тохиролцож “Хангамж”-ийн В1 давхарт байнгийн үйл ажиллагаа явуулах 8-9 дүгээр саруудад урд хэсгийн талбайг чөлөөлөн павьлон барьж ногоочдод төмс, хүнсний ногоогоо борлуулах боломжийг олгоод байгаа нь ногоочдыг дэмжсэн томоохон ажил болоод байна.

Төсөл хөтөлбөрийн хүрээнд:

2012 оноос эхлэн Япон улсын Такикава хоттой хамтран ажиллаж 2013, 2016, 2017 онуудад 6 сарын хугацаагаар газар тариалан, Мал эмнэлэг хариуцсан мэргэжилтэнүүдийг сургаж дадлагжуулан, Өвсний үндэс төслийн хүрээнд 2017, 2018 онуудад 3 тариаланчийг дадлагжуулан япон сонгино тариалж турших ажил тус тус хийгдэж байна.

“Каритас монгол” ТББ-нь 2014-2019 онуудад “Шинэлэг санаан дээр суурилсан хүнсний аюулгүй байдлыг хангах 2” төслийг хэрэгжүүлэн. Төслийн хүрээнд суманд 50 өрх хүлэмжийн 50%-ын санхүүжилтэд хамрагдан хүлэмжийн тариалалтыг 1200 м2-аар нэмэгдүүлсэн.

      “Өрхийн тариалан Бизнес хөгжил” ТББайгууллага нь 2014-2018 он хүртэл 200-аад сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж бүлэг хоршоо болох хүсэл сонирхолтой тариаланчид, өрх толгойлсон эмэгтэйчүүдийг нэгтгэн бүлгийн зохион байгуулалтад оруулан ажиллаж улмаар 4 хоршоо бий болон үйл ажиллагаа явуулж байна.

ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭР

Сумын хэмжээнд 2011 оноос Сум хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлийг олгож байгаа ба  1 тэрбум  998 сая төгрөгийг 432 иргэн,аж ахуйн нэгжид олгоод байгаагаас ХАА-н салбарт 770сая төгрөг, жижиг дунд үйлдвэрт  329 сая төгрөг, бусад 840910 төгрөгийг олгоод байна.

ХОРШОО

Сумын хэмжээнд өнөөгийн байдлаар 41 хоршоо байгаагаас 36 буюу 87.8 хувь нь хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.