ТАНИЛЦУУЛГА:

Арвайхээр сумын ЗДТГазрын Нийгмийн салбар нь Нийгмийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтэн-2, соёл, аялал жуулчлал хариуцсан мэргэжилтэн-1, бүсийн арга зүйч-1, насан туршийн боловсролын менежер багш-1  бүрэлдэхүүнтэй ажилладаг.

 

 

  1. Нийгмийн хүрээний асуудлаар бодлого чиглэлийг хэрэгжүүлэх
  2. Сумын төсвийн харъяа боловсролын байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ хийж, арга зүйгээр ханган  зөвлөн туслах ажлыг зохион байгуулах
  3. Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хэрэгжиж байгаа хууль тогтоомж, эрх зүйн актын хэрэгжилтийг эрчимжүүлж, арга зүйгээр ханган зөвлөн туслах ажлыг зохион байгуулах
  4. Нутаг дэвсгэртээ байгаа түүх соёлын дурсгалт зүйлсийг бүртгэх, хамгаалах, сэргээн засварлах ажлыг холбогдох байгууллагаар гүйцэтгүүлэн хадгалалт хамгааллыг сайжруулах

5.   Хүүхэд, залуучууд, гэр бүлийн хөгжлийг дэмжих, оролцоог хангах, нийгмийн хамгааллыг сайжруулах чиглэлээр хэрэгжиж буй үндэсний болон орон нутгийн хэмжээний бодлогын зорилтуудыг орон нутагт хэрэгжүүлэх, үр дүнг дээшлүүлэх

6.   Орон нутагт гэр бүл, хүүхдийн өмнө тулгамдсан асуудлыг илрүүлэх, гарсан зөрчил дутагдлыг арилгах, шийдвэрлэвэл зохих асуудлыг боловсруулан дээд шатны байгууллага, албан тушаалтанд танилцуулж, шийдвэрлүүлэхэд нөлөөлөх

7.   Хүүхэд, тэдний гэр бүлийг хамгаалах орон нутгийн тогтолцоог бүрдүүлэн, үйл ажиллагааны үр нөлөөг нэмэгдүүлэх, хүүхэд, гэр бүл, залуучуудын статистик мэдээллийн сан бүрдүүлэх

8.   Хүүхэд, хүүхдийн өөрийн удирдлагын байгууллагуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх, оролцоог нэмэгдүүлэх, хүүхдийн санал санаачлага, хүсэлтийг шийдвэрт тусгах ажлыг хэрэгжүүлэх Хүүхэд, хүүхдийн өөрийн удирдлагын байгууллагуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх, оролцоог нэмэгдүүлэх, хүүхдийн санал санаачлага, хүсэлтийг шийдвэрт тусгах ажлыг хэрэгжүүлэх

9.   Гэр бүлийн хөгжил, төлөвшлийн асуудлыг  хариуцаж, тэдэнд чиглэсэн сургалт, сурталчилгааны ажлыг оновчтой хэлбэрээр зохион байгуулж, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх арга зүйд суралцан, гэр бүлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх  

10.   Байгууллагуудын гэр бүлийн зөвлөлийн үйл ажиллагааг сайжруулах, хүүхдийг төлөвшүүлэх, нийгэмшүүлэх чиглэлээр, хамтарч ажиллах  арга зүйгээр хангах

11.   Орон нутгийн залуучуудад амьдрах ухааны, гэр бүлийн боловсрол олгох, эрүүл мэндийн болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглэсэн сургалт зөвлөгөөг өгөх