АРВАЙХЭЭР СУМЫН "ЗҮЛЭГТ" 12 ДУГААР БАГИЙН ТАНИЛЦУУЛГА


Засаг дарга: Баяртогтохын Хэрлэн

Утасны дугаар: 99934033    

И-мэйл хаяг: Herlen_4033@yahoo.com








 

Хүн ам:

2019 оны жилийн эцсийн байдлаар үндсэн 381 өрхийн 1399 хүн амтай болж, хүйсээр нь авч үзвэл эрэгтэй 659, эмэгтэй 74 иргэн, насны бүлгээр авч үзвэл хүүхэд /0-18 насны/ 603, хөдөлмөрийн насны хүн ам 712,  ахмад настан 84. Түр оршин суугч 56 өрхийн 165 иргэн. Хөдөө амьдардаг буюу малчин өрх 47 байна.                                                                                      

 

                         Газар нутгийн байршил:                                                                                 .
         Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын "Зүлэгт" 12 дугаар баг нь хойд талаараа Бурхийн 9 дүгээр баг, зүүн талаараа Согоотын 1 дүгээр баг, зүүн урд талаараа Арвайхээрийн 5 дугаар багтай тус тус хиллэх ба Баяжих, Жаргалант, Үйлдвэрлэл, Шинэ Арвайхээр нэртэй гудамжуудтай, сумын баруун урд хэсэгт байрладаг  гэр хорооллын баг юм.

.

            Аж ахуй нэгж, албан байгууллага:

Багийн нутаг дэвсгэр дээр НИК ХКомпаний Өвөрхангай  дахь салбар, “Арвай”, “Их Богд” “Хөрс”, “Сод монгол”, “Тес Петролиум” ШТСтанц, Улсын нөөцийн сан, “Арвайн дэвшил”, “Арцад трейд” ХХК-ний тоосгоны үйлдвэр, "Зөв суурь" ХХК, “Хархорин өргөө” ХХК, "Тод бум" ХХК, “Арвай кассандра” ХХК, "Дүүрэн ёндоо" ХХК-ний блок, битоны үйлдвэр, “Сод-Ээл” ХХКомпаний үнээний ферм, “Баруун жаргалант-1” ХХК-ний блокны үйлдвэр, “Алтан ёндоо” хайрганы үйлдвэр, “Ихэр даваат”, “Баянхорол” ХХК, "Их богд", “Ихэр од”, "Жинчин", "Оргих" , "Хан хөгшин" зэрэг үйлчилгээний төв, "Гарьд", "Цайдмын хишиг", "Хишиг хурх", "Цээл хайрхан" хүнсний дэлгүүрүүд, Түүхий эдийн төв зэрэг аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулж байна.

 

            СӨББ-ын хамран сурах тойрог:

Улсын тэргүүний 3 дугаар цэцэрлэг, 10 дугаар цэцэрлэг, 12 дугаар цэцэрлэг

СӨББ-д 2-5 насны 167 хүүхэд хамрагдахаас 156 хүүхэд хамрагдаж, хамрагдалт 93.4 хувьтай

 

            ЕБСургуулийн хамран сурах тойрог:

4 дүгээр сургууль, ЕБСургуульд 346 хүүхэд хамрагдахаас хамрагдалт 100 хувьтай.



            Өрхийн эрүүл мэндийн төвийн хамран үйлчилгээ авах тойрог:

"Уян сэтгэл" өрхийн эрүүл мэндийн төв нь багийн үндсэн болон түр оршин суугч бүгд 1564 иргэнд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж байна.