АРВАЙХЭЭР СУМЫН ХҮЙС ТОЛГОЙН 11 ДҮГЭЭР  БАГИЙН ТАНИЛЦУУЛГА

 



Засаг дарга: Б.Золбоо

Утасны дугаар: 88042300

И-мэйл хаяг: zolmurun@gmail.com






Нийгмийн ажилтан: T.Болортуяа

Утасны дугаар: 99330139



 

 Өрх, хүн ам:

 2019 оны жилийн эцсийн хүн амын тооллогоор 467 өрхийн 1655 хүн ам тоологдсон байна. Малчин 73 өрхийн 13387 толгой мал тоологдсон байна.  Хүн амын бүтцээр авч үзвэл: 0-18 насны хүүхэд 721, хөдөлмөрийн насны хүн ам 727, ахмад настан 193 иргэн байна. Нийт хүн амын хүйсээр нь авч үзвэл эр 791, эм 864 байна.

 Боловсролын түвшингээр авч үзвэл: Дээд боловсролтой 145, тусгай дунд боловсролтой 79, бүрэн дунд боловсролтой 250, бүрэн бус дунд боловсролтой 283, бага боловсролтой 309, бичиг үсэг мэддэг 526, боловсролгүй 6 иргэн байна.

2019 оны жилийн эцсийн мал тооллогоор нийт 13887 толгой мал тооллогдсноос тэмээ 3, адуу 495, үхэр 453, тэмээ 3, хонь 7121, ямаа 5815  толгой байна.

Газар нутгийн байршил:

Хүйс толгойн 11 дүгээр баг нь Арвайхээр сумын зүүн урд хэсэгт байрладаг. Баруун хойд талаараа Ноёны 10 дугаар баг, баруун талаараа Арвайхээрийн 5 дугаар багтай хил залган оршдог. Гэр хорооллын өрхүүд ихэвчлэн оршин суудаг. Багийн нутаг дэвсгэрт “АЗЗА” ТӨХКомпани үйл ажиллагаа явуулж байна.