АРВАЙХЭЭР СУМЫН РАШААНТЫН 8 ДУГААР БАГИЙН АЖЛЫН АЛБАНЫ ТАНИЛЦУУЛГА




Засаг дарга: Т.Гантуяа

Утасны дугаар: 88011901

И-мэйл хаяг: tgaya5@yahoo.com


        





Зохион байгуулагч: О.Мөнхнасан

Утасны дугаар: 99329064










Нийгмийн ажилтан: Н.Гаваадулам

Утасны дугаар: 99707171

И-мэйл хаяг: Gavaadulam_888@yahoo.com



АРВАЙХЭЭР СУМЫН РАШААНТ 8 ДУГААР БАГИЙН

ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

 

 

            Газар нутгийн байрлал: Тус баг 1996 оны 12 дугаар сард Өвөрхангай аймгийн ИТХурлын 03 дугаар тогтоолоор үүсэн байгуулагдсан. Анх Арвайхээр сумын 3 дугаар багийн 26-41 дүгээр гудамжны 365 өрх, 4 дүгээр багийн 1-8 дугаар гудамжны 125 өрхийг харьяалуулан нийт 490 өрх, 1890 хүн амтай байгуулагдаж байсан.

Арвайхээр хотын хойд хэсэгт Гандангийн засмал замаас зүүн тийш Өлзийт овооны урд хэсэг, БОЭТөвийн хойд дэнж, ЕБ-ын 1 дүгээр сургуулийн хойд болон зүүн хэсгийн гэр хорооллын өрхүүд, 329, 330, 332, 335, 343, 466, 339, 340, 341, 342, 345 дугаар байрууд хамаарах бөгөөд урьд нь дан хашаа гудамжит гэр хороолол байсан бол 2012 оноос орон сууцжилт явагдаж одоогоор нийт 11 орон сууц ашиглалтад орлоо. Нийт өрхийн 25 хувь нь орон сууцанд, 75 хувь нь гэр хороололд амьдарч байна.

Өрх, хүн ам, мал: 2021 оны жилийн дүнгээр нийт 875 өрхийн 3127 хүн ам, түр оршин суугч 144 өрхийн 272 иргэн байна. Малтай өрх 136, үүнээс малчин өрх 82, мал бүхий 54, нийт 18476 мал тоологдсон байна.

Аж ахуйн нэгж, албан байгууллага: Багийн нутаг дэвсгэрт Барилга, хот байгуулалтын газар, “Түшиг дөлгөөн” ӨЭМТөв, 250 хүүхдийн 8 дугаар цэцэрлэг, “Жим” хувийн цэцэрлэг, 7 давхар “Арвай палас” зочид буудал, “Шунхлай” ШТС, Оёдлын үйлдвэр, “Сод”, “Элит”, “Солонго” зэрэг худалдаа үйлчилгээний төвүүд, авто угаалга, халуун усны газар үйл ажиллагаа явуулж байгаагийн зэрэгцээ Арвайхээр хотыг цэвэр усаар хангах  “ЦЭВЭР УСНЫ ТӨВ САН” байрлаж, 2014 онд Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар өргөтгөл хийгдэж, орон нутгийн хөгжлийн сангийн 1 тэрбум шахам төгрөгийн хөрөнгө оруулалтаар “ӨЛЗИЙТИЙН ТОЙРУУ” 1300 м засмал замтай болсон.

Аймаг, сумаас сонгогдсон төлөөлөгчид: Тус багаас аймгийн ИТХурлын төлөөлөгчөөр О.Батжаргал, сумын ИТХурлын төлөөлөгчөөр Т.Гантуяа, Д.Лхүмбэ, багийн ИНХурлын хуралдааны даргаар Д.Сосорбарам ажиллаж байна.

 

Сайн дурын хэсгийн ахлагч нар:  Пунцагнамжил Раднаа, Бат-Өлзий Лхамгив, Төмөр Туяа, Дэмчигдорж Чүлтэм, Батлут Содном, Пунцагдаш Амаржаргал, Гантөмөр Осоржамаа, Сарайсан Энхтуяа, Батмөнх Оюунчимэг, Тогмид Пүрэвсүрэн, Хэнмэдхэв Оюунчимэг, Батсуурь Золзаяа, Халтар Атарсайхан, Самдан Жаргалбат, Адъяахүү Адъяадулам нар ажиллаж байна.

 

Ахмадын зөвлөлийн дарга, тэргүүлэгчид: Даргаар П.Раднаа, Тэргүүлэгчдэд Х.Оюунчимэг, Б.Цэцэгсүрэн, Д.Бадамханд, Т.Туяа нар ажиллаж байна.