АРВАЙХЭЭР СУМЫН ИХ-УУЛ ЯГААН ТОЛГОЙН 6 ДУГААР БАГИЙН ТАНИЛЦУУЛГА




Засаг дарга: Д.Түмэн-Өлзий

Утасны дугаар: 99323296

И-мэйл хаяг:  tumee2325@gmail.com

 






Өрх хүн, ам:

2019 оны жилийн эцсийн статистик мэдээгээр 683 өрхийн 2302 хүн ам, 126 өрх, 1 аж ахуйн нэгжийн нийт 26662 толгой мал тооллогдсоноос тэмээ 69  толгой, адуу 1609 толгой, үхэр 935 толгой,  хонь 12242 толгой, ямаа 7629 толгой байна.

Газар нутгийн байрлал:

Тус баг нь БНМАУ-ын АИХурлын Тэргүүлэгчдийн 1988 оны 02-р сарын 20-ний өдрийн 24 дүгээр зарилгаар Их-Уул нэртэй, 700 гаруй өрх, 2500 хүн амтай хороо анх  байгуулагдсан. УИХ-ын 1994 оны 05- сарын 06- ны өдрийн 86-р тогтоолоор баг болгон өөрчилж Арвайхээр суманд нэгтгэсэн. 2002 онд Сумын ИТХурлын Тэргүүлэгчдийн шийдвэрээр  Ягаан толгойн хэсгийн 154 өрх, 603 хүн амыг 5-р багт шилжүүлэн авсан байна. Аймгийн ИТХурлын Тэргүүлэгчдийн 2010 оны 83 дугаар тогтоолоор тус багийн урд хэсгийг салгаж шинээр Ноёны 10 дугаар баг үүсгэж, Их-Уул, Ягаан толгойн 6 дугаар баг нь 612 өрх, 2207 хүн амтай болж өөрчлөгдсөн байна.         

Тус  баг нь баруун талаараа  4,5-р багтай, хойд талаараа 4-р багтай, урд талаараа 10-р багтай тус тус хиллэх ба зүүн талаараа “Цагаан хаалга” хүртэл  гэсэн  нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулж байна.

Багийн нутаг дэвсгэрт Цохиотой хиригсүүр, Царцаа толгойн буган чулуу, Хүн чулуу, Ягаан толгой, Их хэлмэгдүүлэлтийн дурсгалд зориулсан суврага, дөрвөлжин булш гэх мэт түүх соёлын дурсгалт зүйл их байдаг.

 

Аж ахуйн нэгж, албан байгууллага:

Багийн нутаг дэвсгэр дээр 13 дэлгүүр, 1 модны зах, 1 талх нарийн боорцогны  цех, 1 цайны газар, 1 авто засвар үйл ажиллагаа явуулж байна.