АРВАЙХЭЭР СУМЫН СОГООТЫН 1 ДҮГЭЭР БАГИЙН ТАНИЛЦУУЛГА



Засаг дарга: Х.Цэрэндолгор

Утасны дугаар: 99326787, 88067870





Нийгмийн ажилтан: Б.Чанцалдулам

Утасны дугаар: 99294165

И-мэйл хаяг:  Chantsal9929@gmail.com











Багийн товч танилцуулга:

Арвайхээр сумын Согоотын 1 дүгээр баг нь Өвөрхангай аймгийн ИТХурлын 1991 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 08 тоот тогтоолоор “Согоот”-ын 1 дүгээр баг нэртэйгээр байгуулагдсан юм.

Газар нутгийн байршил:

Согоотын 1 дүгээр баг нь Арвайхээр сумын баруун хэсэгт байрладаг. Баруун талаараа Бурхийн 9 дүгээр баг, зүүн хойд талаараа Эмтийн 2 дугаар баг, зүүн урд талдаа Арвайхээрийн 5 дугаар багтай хил залгаа оршдог. Гэр хорооллын өрхүүд ихэвчлэн амьдардаг. Багийн нутаг дэвсгэрт ерөнхий боловсролын 4дүгээр сургууль,”Ширээт”, “Дуут”, “Ханхөгшин” зэрэг түүхий эдийн төвүүд, “Дэлгэрэх” хүнсний үйлдвэр, “Чонос” төв, Өгөөмөр зах зэрэг аж ахуйн нэгж, 10 хүнсний дэлгүүр  үйл ажиллагаа явуулж байна.

Өрх, хүн ам:

2022 оны жилийн эцсийн байдлаар 900 өрх, 3264 хүн ам тоологдсон. 2021 оны жилийн эцсийн мал тооллогоор 18919 мал тоологдсон, 82 малчин өрхтэй, 22 мал бүхий өрхтэй. Үүнээс тэмээ 16, адуу 915, үхэр 611, хонь 9436, ямаа 7931 байна.

Багийн Засаг дарга, түүний ажлын алба:

Засаг дарга Хоовонгийн Цэрэндолгор нь 1973 онд Богд суманд төрсөн, Санхүү удирдлага мэргэжлээр дээд боловсрол эзэмшсэн. 2013 оноос эхлэн 1 дүгээр багийн Засаг даргаар сонгогдон 9 дэхь жилдээ ажиллаж байна. 2020 оны орон нутгийн сонгуулиар Арвайхээр сумын ИТХурлын төлөөлөгчөөр сонгогдсон. Утасны дугаар:99326787, 88067870

Багийн Зохион байгуулагч Дорждэрэм овогтой Чагнаадорж нь 1995 онд Зүүнбаян-Улаан суманд төрсөн. Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг бизнесийн удирдлага мэргэжлээр төгссөн. 2021 оны 12 дугаар сараас эхлэн тухайн албан тушаалд ажиллаж байна. Утасны дугаар:80951212

Багийн нийгмийн ажилтан Буянтогтох овогтой Чанцалдулам нь 1989 онд Арвайхээр суманд төрсөн. Багш орчуулагч мэргэжлээр дээд боловсрол эзэмшсэн. 2016 оны 1 дүгээр сараас эхлэн тухайн албан тушаалд ажиллаж байна. Утасны дугаар: 88824165

СОГООТЫН 1 ДҮГЭЭР БАГИЙН СТАТИСТИК СУДАЛГАА

3.1 Багийн хүн амын тоо насны бүлгээр

Насны хязгаар

Тоо

Эзлэх хувь

0-9

717

22.0

10-14

325

10.0

15-19

227

6.9

20-29

501

15.3

30-39

482

14.8

40-54

542

16.6

55-аас дээш

469

14.4

Нийт

3264

100

 

3.2 Тус багт 2021 онд тооллогдсон малын тоо /хувь/

Мал аж ахуйн үзүүлэлт

2021 оны жилийн эцсийн тооллогын дүн (тоо, хувиар)

Нийт малын тоо: үүнээс

18919

100

Тэмээ

16

0,1

Адуу

915

4,8

Үхэр

611

3,2

Хонь

9436

49,9

Ямаа

7931

42

           

 3.3 Багт үйл ажиллагаа явуулдаг хүнсний дэлгүүр

Д/д

Иргэн аж ахуйн нэгжийн нэр

Худладаа үйлчилгээний газрын нэр

Хаяг

1

Мөнхдорж Ганболд

Эх булаг

1--44-24

2

Дэлэг Билэгсайхан

Дэлгэрэх

1--50-12

3

Цэцэгмаа Батболд

Бадархундага

1--39-21

4

Янжиндулам Одончимэг

Ханхөгшин

1--34-22

5

Сангидорж Одсүрэн

Од маркет

1--28-8

6

Ганбаатар Энхбаатар

Энхтал

1--19-12

7

Тулга Батсүх

Арвайн тал

1--36-7

8

Бямба-Очир Сансар

Очир Маркет

1--32-1

9

Сэргэлэнбат Одонтуяа

Найман тахил

1--8-13

10

Ренчин Шийлэгмаа

Намуун

1--9-9

11

Сундуй-Ёндон Дашням

Арвайн Ундрага

1--52-8

12

Регзэн Эрдэнэхүү

Дулаан хайрхан

1--13-10

 

3.4 Багт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллага

Аж ахуйн нэгж

Хариуцсан эзэн

Байршил

1

ЕБ-н 4-р сургууль

Захирал н.Лхавга

Барилга-4

2

Дэлгэрэх ХК

Захирал Д.Жаргал

Барилга-2

3

Ширээт

Ө.Бөхболд

Тээвэр-16

4

Дуут

Ч.Өлзийсайхан

1-10-8

5

Чонос

Г.Мягмарсүрэн

Тээвэр-2

6

Ханхөгшин

Б.Баярсайхан

Тээвэр-14

7

Өгөөмөр зах

Ц.Хишигсүрэн

Тээвэр-6