АРВАЙХЭЭР СУМЫН БУРХИЙН 9 ДҮГЭЭР БАГИЙН ТАНИЛЦУУЛГА

 



НЭР: Ц.НАРАНБАДАМ

АЛБАН ТУШААЛ: Бурхийн 9 дүгээр багийн Засаг дарга

УТАСНЫ ДУГААР: 99677399

И-МЭЙЛ ХАЯГ: Amjlit_7399@yahoo.com





НЭР: Б.ОЮУНДОЛГОР

АЛБАН ТУШААЛ: Бурхийн 9 дүгээр багийн Зохион байгуулагч

УТАСНЫ ДУГААР: 88022606

И-МЭЙЛ ХАЯГ: Dolgor­_0903@yahoo.com



 

Үүсэн байгуулагдсан нь:

Арвайхээр сумын Бурхийн 9 дүгээр баг нь Өвөрхангай аймгийн ИТХурлын 2002 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 08 тоот тогтоолоор “Бурхи”-ийн 9 дүгээр баг нэртэйгээр байгуулагдсан юм.

Газар нутгийн байршил:

Бурхийн 9 дүгээр баг нь Арвайхээр сумын баруун урд хэсэгт байрладаг. Хойд болон зүүн талаараа Согоотын 1 дүгээр баг, баруун өмнөд хэсгээрээ Зүлэгтийн 12 дугаар багтай хил залгаа оршдог. Гэр хорооллын өрхүүд ихэвчлэн амьдардаг.

Өрх, хүн ам:

2018 оны хагас жилийн байдлаар 745 өрхийн 2612 хүн амтай. Мал тооллогын хувьд нийт 18073 мал тоологдсоноос тэмээ 9, адуу 619, үхэр 547, хонь 7400, ямаа 9508 тус тус тоолуулсан байна.

            Аж ахуй нэгж албан байгууллага:


Багийн нутаг дэвсгэрт “Атар өргөө” ХКомпаний Өвөрхангай дахь салбар,  “Намцэ” ХХК, “Баян өвт хангай, Арвайн оргил түлээ нүүрсний зах,“Батбаян дагналтай” ХХК-ний эсгийний үйлдвэр, “аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулж байна.

Багийн Засаг даргын ажлын албаны ололт, амжилт:

“Багийн хөгжлийг дэмжих” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, аймаг сумын эдийн засаг, нийгмийн хөгжлийг хангахад бодит хувь нэмэр оруулж, 2017 оны үйл ажиллагааны үр дүнгийн үнэлгээгээр сумын хэмжээнд 4 дүгээр байранд шалгарсан амжилттай ажиллаж байна:

 

Багийн алдартнууд:

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Г.Даваадорж, Д.Ганбаатар, Д.Сарантуяа

          Монгол Улсын аварга барилгачин Т.Одсүрэн

          Монгол Улсын тэргүүний тариаланч С.Цоодол, Г.Загдсүрэн

          Аймгийн үйлчилгээний аварга ажилтан Д.Адъяа

          Аймгийн аварга тариаланч З.Угтахбаяр

          Сумын аварга тариаланч П.Доржсүрэн, С.Дуламдорж нарын тэргүүний хүмүүс амьдарч байна.