РВАЙХЭЭР СУМЫН ИХ-УУЛ ЯГААН ТОЛГОЙН 6 ДУГААР БАГИЙН ТАНИЛЦУУЛГА




НЭР: Д.ТҮМЭН-ӨЛЗИЙ

АЛБАН ТУШААЛ: ЗАСАГ ДАРГА

УТАСНЫ ДУГААР: 99323296, 88011660

И-МЭЙЛ ХАЯГ: tumee2325@gmail.com

 











НЭР: Ч.ТӨВХӨНБАЯР

АЛБАН ТУШААЛ: ЗОХИОН БАЙГУУЛАГЧ

УТАСНЫ ДУГААР: 89060636

И-МЭЙЛ ХАЯГ: toogii_chb@yahoo.com








 

Үүсэн байгуулагдсан нь: 

Тус баг нь БНМАУ-ын АИХурлын Тэргүүлэгчдийн 1988 оны 02-р сарын 20-ний өдрийн 24 дүгээр зарилгаар Их-Уул нэртэй, 700 гаруй өрх, 2500 хүн амтай хороо анх  байгуулагдсан. УИХ-ын 1994 оны 05- сарын 06- ны өдрийн 86-р тогтоолоор баг болгон өөрчилж Арвайхээр суманд нэгтгэсэн. 2002 онд Сумын ИТХурлын Тэргүүлэгчдийн шийдвэрээр  Ягаан толгойн хэсгийн 154 өрх, 603 хүн амыг 5-р багт шилжүүлэн авсан байна. Аймгийн ИТХурлын Тэргүүлэгчдийн 2010 оны 83 дугаар тогтоолоор тус багийн урд хэсгийг салгаж шинээр Ноёны 10 дугаар баг үүсгэж, Их-Уул, Ягаан толгойн 6 дугаар баг нь 612 өрх, 2207 хүн амтай болж өөрчлөгдсөн байна.          

Газар нутгийн байршил:

Тус  баг нь баруун талаараа  4, 13-р багтай, хойд талаараа 4-р багтай, урд талаараа 10-р багтай тус тус хиллэх ба зүүн талаараа “Цагаан хаалга” хүртэл  гэсэн  нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулж байна.

Багийн нутаг дэвсгэрт Цохиотой хиригсүүр, Царцаа толгойн буган чулуу, Хүн чулуу, Ягаан толгой, Их хэлмэгдүүлэлтийн дурсгалд зориулсан суврага, дөрвөлжин булш гэх мэт түүх соёлын дурсгалт зүйл их байдаг.


Хүн ам: 
2017 оны жилийн эцсийн байдлаар 686 өрх, үүнээс хөдөө амьдардаг буюу малчин өрх 79, аймгийн төвд суурин амьдардаг 607 өрх байна. Нийт хүн ам  2296 үүнээс эрэгтэй 1100, эмэгтэй 1196 байна. 132 өрх, 1 аж ахуй нэгжийн  нийт 29180 толгой мал тоологдсоноос тэмээ 28 толгой,  адуу 1552 толгой,  үхэр 1075  толгой, хонь 15752  толгой, ямаа 10829 толгой тоологдлоо

Аж ахуй нэгж, албан байгууллага:

Одоогоор багийн нутаг дэвсгэрт  ЗХ-ний  анги 1, хүнсний  дэлгүүр 14, зоогийн газар 2, түлээ, нүүрс, барилгын материалын зах 2, усан сан 4 тус  тус үйл ажиллагаа явуулж байна.   

     

Багийн ажлын албаны ололт, амжилт:

Их-Уул, Ягаан толгойн 6 дугаар баг нь 2015 онд Арвайхээр суманд Дэд бар, 2017 онд Арвайхээр сумын Тэргүүний багаар тус тус шалгарч байсан.