АРВАЙХЭЭР СУМЫН ДЭЛГЭРЭХИЙН 3 ДУГААР БАГИЙН ТАНИЛЦУУЛГА


 Засаг дарга: Г.Бямбахорол

Утасны дугаар: 99584221

И-мэйл хаяг:  bymba7742_@gmail.com








 

Зохион байгуулагч: М.Дэжидмаа

Утасны дугаар: 88028281

И-мэйл хаяг:  dejee_ldh@yahoo.com

 







Нийгмийн ажилтан: Б.Одонтуяа

Утасны дугаар: 94208882, 89821881

И-мэйл хаяг: Odnoo23@gmail.com









Өрх хүн, ам:

2019 оны жилийн эцсийн байдлаар 593 өрхийн 2155 хүн ам тоологдсон. Үүнээс 0-18 насны хүүхэд-289, ахмад-227, хөдөлмөрийн насны 1639 хүн байна. Мөн 55 иргэн манай багт түр оршин сууж байна. 2019 оны жилийн эцсийн мал тооллогоор 122 өрхийн 22339 толгой мал тоологдсон.

 

Газар нутгийн байрлал:

Тус баг нь Арвайхээр сумын хойд хэсэгт Түгийн овооны өвөрт буюу баруун талаараа Дэлгэрэх дэнжийн    7-р баг, зүүн талаараа Рашаантын 8-р багтай хил залган оршдог.

Аж ахуйн нэгж, албан байгууллага:

Хүнсний дэлгүүр-14, арьс, ширэн эдлэлийн үйлдвэр-3,  ноос эдлэлийн үйлдвэр-4, оёмол бүтээгдэхүүний үйлдвэр-7, мод, модон эдлэлийн үйлдвэр-3, талх, нарийн боорцог, хэрчсэн гурилын үйлдвэр-2,  ахуйн үйлчилгээний салбарт-6  иргэн тус тус үйл ажиллагаа явуулж  байна.

СӨБоловсролд 2-5 настай 216 хүүхэд хамрагдахаас 212 буюу 98,1 хувь нь хамрагдаж байна. ЕБСургуулийн 1-5 дугаар ангид 218, 6-9 дүгээр ангид 130, 10-12 дугаар ангид 93 хүүхэд тус тус хамрагдаж, нийт хамрагдвал зохих 441 хүүхдийн 435 нь суралцаж хамрагдалт 98,6 хувьтай байна. Политехник коллежид 9, их дээд сургуульд 104 оюутан суралцаж байна.

Мөн “Түшиг дөлгөөн” ӨЭМТөвтэй хамтран ажиллаж, иргэд эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээг авч байна.