Хөгжлийн алсын хараа, тэргүүлэх чиглэл
“Иргэдийн оюунлаг сэтгэлгээ, тӨрийн оновЧтой бодлогод тулгуурлан хҮний хӨгжлийг
дэмжсэн, дэд бҮтэц, Үйлдвэрлэл ҮйлЧилгээний давуу талдАА тҮшиглэсэн экологийн
тэнцвэртэй хот болно”
Сумын
хөгжлийн тэргүүлэх чиглэл
Ø Боловсруулах чиглэлийн жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх
Ø Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах таатай орчин
нөхцлийг бүрдүүлэх
Ø Байгаль орчныг хамгаалах
Ø Сумынхаа хөгжилд иргэд, олон нийтийн оролцоог хангах
Сумын эдийн засгийн хөгжлийн зорилго, зорилтууд
Зорилгууд
|
Зорилтууд
|
1. Төрийн
үйлчилгээний хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлж, иргэдийн санаачлага идэвх
оролцоог сайжруулан тэдний оролцоотойгоор ажилгүйдэл, ядуурлыг бууруулах
|
1.1. Сургалтын чанар, материаллаг баазыг
бэхжүүлж, багшийг чадваржуулан оюунлаг
бүтээлч иргэн болгон төлөвшүүлэх
|
1.2. Сургуулийн өмнөх боловсролын чанар
хүртээмжийг нэмэгдүүлж, орчны стандартыг хангах цэцэрлэгийн хүрэлцээ
хангамжийг нэмэгдүүлэх
|
1.3 Соёл урлагийн байгууллагын
үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх
|
1.4
Эрүүл мэндийн салбарт орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлж,
эмчилгээ, оношилгоо, эрүүл мэндийн боловсролын чанарыг дээшлүүлэх
|
1.5 Төрийн албан хаагчдын
чадавхийг сайжруулан төрийн үйлчилгээг ард иргэдэд шуурхай хүргэх
|
1.6 Төр, иргэний нийгэм, бизнесийн
байгууллагын түншлэлийг сайжруулан орон нутгийн хөгжилд иргэдийн оролцоог
нэмэгдүүлэх
|
. 2. Дэд бүтцийн хангамжийг нэмэгдүүлэх
|
2.1 Төрийн үйлчилгээний орчин сайжруулж,
иргэдийн амьдрах ая тухтай нөхцлийг бүрдүүлэх
|
2.2 Иргэдийн гадаад, дотоодод зорчих
нөхцлийг бүрдүүлэх, мэдээллийн дэвшилтэт технологийг ашиглах
|
3.
Байгаль орчны тэнцвэрт байдлыг хангах, ХАА-н үйлдвэрлэлийг
эрчимжүүлэх
|
3.1 Мал аж ахуйн салбарын тогтвортой
хөгжлийг хангаж, эдийн засгийн эргэлтэнд эрчимтэй оруулах тогтолцоог бий болгох
эрх зүйн таатай орчинг бүрдүүлнэ
|
3.2 “Орчны бохирдлыг бууруулах үйл ажиллагаанд
хяналт тавьж, байгалийг зүй зохистой
байдалд сэргээн гадаад, дотоод аялал жуулчлалын дамжин өнгөрүүлэх бүс бий болгох.
|
4.
Үйлдвэр
хөгжүүлэх, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах
|
4.1 Үйлдвэр
хөгжүүлэх
|
4.2 Ажилгүйдэл,
ядуурлыг бууруулах
|