МЭНДЧИЛГЭЭ  

Төрөлх нутгийнхаа хөгжлийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа эвсэг хөдөлмөрч ард иргэд,  хамтран ажилладаг байгууллага, эх орны ирээдүй болсон оюутан залуучууд та  бүхнийхээ энэ өдрийн мэндийг айлтган мэндчилье.

Арвайхээрийн цэнхэр талд зуны дэлгэр цаг айлчлан ирж орон нутагт маань бүтээн байгуулалтын ажлууд ид хийгдэж байна. Бид төлөвлөсөн олон ажлуудаа цаг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэхийн тулд шаргуу хичээн ажиллаж цаашид орон нутгийн эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлж, айл өрх бүр сэтгэл хангалуун таатай амьдрах нөхцлийг бүрдүүлэх чиглэлд онцгой анхаарч ажиллах болно.

“Бүтээлч Арвайхээр” 2016-2020 оны Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын томоохон ажлууд 2018 онд хийгдэж байна.

Сумынхаа хөгжил цэцэглэлтийн төлөө хамтын хүчээр тууштай зүтгэж эрүүл аюулгүй, амар тайван амьдралыг цогцлоход иргэн нэг бүр итгэл сэтгэл, идэвх оролцоотой байж олон ажлыг амжилттай хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Та бидний нөр их хөдөлмөр, хүчин чармайлтын үр дүнгээр төрөлх нутаг маань өнгөжин жавхаажиж, үйлс өөдрөг, үргэлж дэвжиж байх болтугай.


АРВАЙХЭЭР СУМЫН

ЗАСАГ ДАРГА  О.ПҮРЭВДОРЖ