МЭНДЧИЛГЭЭ


Арвайхээрчүүд та бүгд минь Хотол олноороо сайхан зусаж байна уу.


Өөдлөн дэвжихийн ерөөлтэй

Өврийн сайхан хангай нутгийнхаа нэр алдрыг өндөрт өргөж яваа нийт ард иргэд та бүхнийхээ энэ өдрийн амар мэндийг айлтган мэндчилье.

      Арвайхээр сумын ИТХ-аас эхний хагас жилийн байдлаар Төлөөлөгчид1, Тэргүүлэгчид 7 удаа хуралдахдаа ард иргэдийн амар тайван аюулгүй орчинд ажиллаж амьдрах болон аймаг, сумын зорилтот жилтэй холбоотой сургуулийн цайны газруудын орчин, эрүүл ахуйг сайжруулах, сумын 2017 оны төсвийн гүйцэтгэл батлах, 2018 оны төсөвт өөрчлөлт оруулах зэрэг олон чухал асуудлыг хэлэлцэн баталлаа.

        Арвайхээр сумын өнгөрсөн оны төсвийн орлого сайн биелсний үр дүнд ээлжит  сумын ИТХ-ын төлөөлөгчдийн ээлжит 6-р хуралдаанаар 2018 оны төсөвт өөрчлөлт оруулан Арвайхээр сумын СӨББ-д дэмжлэг үзүүлэх, сумын ГХУСЗөвлөлийн ажлыг сайжруулах, хулгайн гэмт хэргийг бууруулах ажлын хүрээнд нисдэг камер, нисдэг камер зэргийг Цагдаагийн байгууллагад шийдвэрлэж өглөө.

      Өвлийг өнөтай сайхан давсан бидний хувьд урин хавартай золгох цагт  малын гоц халдварт өвчин гарч зөвхөн малчид гэлтгүй нийт иргэдийн амьдралд хүндээр туслаа. Гэвч бидний хамтын хүч, зорилго нэгтэй, нэг сэтгэлээр зүтгэсний хүчинд өвчинг дэгдээлгүйгээр дарж авсан нь “ДУУГАРВАЛ ДУУ НЭГ - ДУГТАРВАЛ ХҮЧ НЭГ” байхын бахархалтай  жишээг харуулж чадлаа.

           Арвайхээрт хотод бүтээн байгуулалтын ажил их өрнөж, хурмаст тэнгэр хураа хайрласан зуны дэлгэр цаг айлчлан ирлээ. Улс Хувьсгалын Их баяр наадамдаа бөх нь хүчтэй, морь нь хурдан, сум нь мэргэн байж хотол олноороо сайхан наадаарай.

 

 

АРВАЙХЭЭР СУМЫН

ИТХ-ЫН ДАРГА Д.АМАРТҮВШИН